eco farming logo

uswur ue

urgudulshiidwerlelt

Холбоосууд

203 студи 2018 он №1

Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
2018 ОН "ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ" "АЗ ЖАРГАЛТАЙ ЭРҮҮЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" Home
ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
2018 оны 3-р сарын 19, Даваа гариг, 17:11

tsahim hural shulhiiЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс сумдын эрүүл мэндийн төвийн дарга нартай цахим хурал хийж, цаг үеийн мэдээлэл болон шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гамшиг, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 10:01
 
Сумаас нарийн мэргэжлийн эмчийг БОЭТ-д нэмэлтээр ажиллууллаа.
2018 оны 3-р сарын 19, Даваа гариг, 17:09

emch nemelteer ajilluulsan 1Бага насны хүүхдийн өвчлөл их байгаатай холбогдуулан ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс зохицуулалт хийснээр 3-р сард Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн дарга, хүүхдийн эмч Г.Янжмааг БОЭТ-ийн хүүхдийн амбулаторид 7 хоног ажиллуулан дэмжлэг үзүүлж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний шуурхай байдлыг ханган ажиллалаа. Янжмаа эмчийнхээ ажилд нь амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 10:02
 
Өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
2018 оны 3-р сарын 12, Даваа гариг, 17:57

Хүүхэд хөгжил, хамгааллын жилийн хүрээнд Эрүүл мэндийн газраас хүүхэд бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Зорилтот жилийн ажлын хүрээнд 2-р сард 935 охидыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өглөө.

Үзлэгт Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4-н сургуулийн 9-12-р ангийн охид, МСҮТ-ийн 1, 2 дугаар курсын оюутнууд хамрагдлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 17:52
 
Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллалаа
2018 оны 2-р сарын 21, Лхагва гариг, 16:00

Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар ЭМГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар албан бичигА/04 дүгээр тушаал гарч, нийт эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.

2018 оны 02 дугаар сарын 16-19-ний хооронд хариуцлагатай жижүүрүүд хуваарийн дагуу ажиллан, өдөрт 2 удаа БОЭТ, сумын нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээ авч нэгтгэн Эрүүл мэндийн яаманд мэдээллээ.

Дээрх өдрүүдэд аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт 161 дуудлага бүртгэгдсэнээс насанд хүрэгчдийн 116, хүүхдийн 45, осол гэмтлийн12 /Уянга сумын Жаргалант, Бат-Өлзий, Сант, Богд, ББУ сумдад мотоциклийн, Хархорин, Есөнзүйл сумдын нутагт автомашины осол/, төрөх дуудлага 1 ирсэн байна.

Аймгийн хэмжээнд яаралтай тусламжийн тасаг нэгжээр нийт 358 иргэн үйлчлүүлжээ.

02 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд нийт 18 эх төрснөөс 10 хүү, 8 охин мэндэлсэн байна.

Сар шинийн баярын өдрүүдэд осол гэмтлийн дуудлага нийт дуудлагын 0.8%-ийг эзэлсэн ба нийтийг хамарсан хоолны болон архины хордлого бүртгэгдээгүй байна.

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 2-р сарын 21, Лхагва гариг, 16:05
 
ЭМИЙН БАГЦААР ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2018 оны 3-р сарын 19, Даваа гариг, 17:13

shulhii emiin bagts 1Аймгийн эрүүл мэндийн газраас Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй Эм гоо, Виктори, Авзага, Аура, Хунчир ганга, Эм хангамж компани, Агьт-Эм, Мон-Ургамал, Хужиртфарм, Сувд, Эх-Оргил жаз, Монос-Улаанбаатар эмийн сангуудтай хамтран шүлхий өвчний хяналтын 19 цэгт ажиллаж байгаа албан хаагчид, хорио цээрийн бүсэд байгаа 110 өрхийн 250 иргэдийг 600.000 төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эмийн багцаар хангах ажлыг зохион байгууллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 10:02
Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 105-с 5

Хайлт

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр
mod_vvisit_counterӨчигдөр
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт
mod_vvisit_counterЭнэ сард
mod_vvisit_counterБүгд1
Visitors Counter 1.5

Санал асуулга

Та Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү
 

Нэвтрэх хэсэг



urgudul

Утасны жагсаалт 1

arhidaltgui

talarhal


feed-image Feed Entries

ббабм ббабаыяя ыбабабабаяы бабябая бабяыбаа

Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Суурилсан: Joomla!. Designed by: joomla templates download ThemZa  Valid XHTML and CSS.